Monday, June 1, 2009

ШАШНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХУЙ /хэсэг5/

АНУ-ын Їндсэн хуулийн 1-р бїлгийн нэмэлтэд аливаа шашныг дэмжихгїй, хориглохгїй гэсэн заалт байдаг байна.Манай Їндсэн хуулинд мєн тэгж заасан. Тийм учраас тєрєєс ойрын їед дараах арга хэмжээнїїдийг авч хэрэгжїїлэх хэрэгтэй байна.
Їїнд: 1. Їндсэн хуулийн есдїгээр заалтыг жинхэнэ ёсоор хэрэгжїїлж, тєр сїм хийдийн харилцааны тухай дээр дурьдсан хуулийн заалтуудын хэрэгжилтийг нэг бїрчлэн нарийвчлан шалгаж,мєрєєр нь уг хуулинд єєрчлєлт оруулж, хїн ам, нутаг дэвсгэрийн хїрээнд оногдох шашны байгууллагын зэрэглэл, лам нарын тоо, сургуулийн тоо, тїїнд суралцах хїїхдийн тоо хэмжээг нормчлон тогтоох, тэдгээр сургуулиудад заах сургалтын тєлєвлєгєєнд нь боловсролын системийн зарим чухал элементїїдийг суулгаж єгєх. Лам нарыг аттестачлах, уг аттестачлалд тєрийн хууль тогтоомжуудын мэдлэг, нийгмийн ёс зїйн элементїїд, орчин їеийн шинжлэх ухааны зарим мэдэгдэхїїнїїдийн талаар асуулт оруулан шалгаруулж байх, тїїнийг зєрчвєл тєрєєс татварын болон бусад арга замаар хязгаарлан хариуцлага тооцох хэрэгтэй байна.
2. Тєрийн албан ёсны шашныг /шарын/ Монгол Улсын хэмжээнд нэг толгойтой болгож, тїїний їндсэн чиг їїрэг, журам дїрмийг нь нарийн тогтоож, сонгох сонгогдох журмыг нь єєрчлїїлэх, шашны хэргийг тєрийн хэргээс зааглах. Їїнтэй холбоотой элдэв тєрлийн тєрєєс зохион байгуулж байгаа арга хэмжээнд шашны ном уншуулах, шашны зан їйл їйлдїїлэх зэрэг арга хэмжээг хориглох.
3. Дэлхийн бусад шашны байгууллагуудын нэгэн адил шашны байгууллагыг хїмїїнлэгийн їйл ажиллагаанд оролцох чиг їїргийг нь нэмэгдїїлж, шашны байгууллагын дэргэд ядуучуудад туслах байгууллага байгуулж, тэднийг хооллодог, хоноглуулдаг, тайвшруулан ємгєєлєлдєє авдаг халамжилдаг тогтолцоонд шилжїїлэх
4. Шашны зан їйл нэрийн дор тарчигхан хєрєнгє мєнгийг їргїй зїйлд зарцуулан энд тэндгїй овоо тахилга хийж, суварга босгох явдлыг журамлах, шашны зарим хоцрогдсон зан їйлїїдийг сэргээн дэлгэрїїлэхийг зогсоох, шаардлагатай нэгнийг нь шинэчлэн єєрчлєх хэрэгтэй болжээ. Шашны номыг тєрєлх хэлээр нь уншуулж байх. Жишээлбэл: нас барагчдад алтан сан нээж байгааг харахад тїїний хойт дїр нь яагаад орчин їеийн єндєр байшин барилгануудад тєрдєггїй заавал урд юмуу хойт зїгт хоньчин айлд тєрдєг байна аа гэж бодоход сонин. Нєгєє талаар уншиж байгаа ном нь тийм их ид шид агуулдаг юм бол тїїнийгээ бїрэн уншихад яадаг юм болоо, яагаад монгол хэл дээр хєрвїїлэн уншдаггїй байна гэх мэт бодол тээсэн хїмїїс бишгїйдээ байх.
5. Шашин нийгмийн л нэг їзэгдлийн адил хєгжил хєдєлгєєнд байх нь зїй юм. Гэтэл манай шарын шашин орчин їетэйгээ хэрхэн холбогдож, ШУ-ны ололт, нээлт бїтээлїїд, шинэ санаа, арга хэлбэрїїдээр сургаал номлолоо хэрхэн баяжуулж, тэр талаар судалгаа шинжилгээ явуулж байгаа зїйл байдаггїй бололтой. Тийм болохоор їйл ажил нь тодорхой чиг їїрэггїй, тєвлєрсєн нэг удирдлагагїй, хэн дуртай нь юу дуртайгаа хийгээд явдаг юм уу гэлтэй.Ном уншлага нь хїртэл дундад зууны хїрээнээс хальж гараагїй, юу уншиж байгаагаа лам нар нь ч єєрсдєє ойлгохгїй байдалд байна.Тэд шашны зан їйлийг зєвхєн олз ашиг олох хэрэгсэл тєдийгєєс хэтрїїлэхгїй байна Ийм учраас шашин дэргэдээ судалгаа шинжилгээний байгууллагатай болох, ном уншлагаа шинэчлэх, нэгдсэн хяналт, дэг жаягтай байх хэрэгтэй мэт. Мєн дэргэдээ шашны дэг жаягыг сахиулдаг сахилгын, ёс зїйн хороо байгуулж ажиллуулахад буруу зїйл їгїй билээ.
6. Жижиг буурай орнуудад ардчилалын їйл ажиллагаа єргєжин дэлгэрэхийн хирээр єєр олон тєрлийн шашнууд борооны дараах мєєг шиг олшрох бєгєєд тэдгээр нь хїмїїсийн ядуу зїдїї байдлыг далимдуулан тэдний ухамсарт єєр єєрийн сургаал номлолыг суулгахын тєлєє жинхэнэ єрсєлдєєн єрнїїлдэг байна. /Монцамэ мэдээ. №56 2009он./ Энэ їйл явц 1920-иод оных шиг єнєєдєр манайд ихэд хїчээ авч байна. Энэ талаар ямар хууль гарсан, тїїнийг хэн хянаж шалгаж байгаа нь олон нийтэд ил тод биш байна. Їїнээс їїдэн урьд ємнє бидний амьдрал практикт байгаагїй гаж зан їйлдлїїд шинээр бий болж, тїїний улмаас учир мэдэхгїй залуучууд элдэв бусармаг їйлдлїїд /амь биеэ хорлох гэх мэт/ хаа сайгїй хийх болсоныг таслан зогсоох шаардлагатай болжээ.Энэ мєрєєр гадны шашны байгууллагуудад аттестачлал хэлбэрээр шалгаруулалт явуулж заримыг нь хаах, їйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна. Олон шашны байгууллага байснаар улс орон хєгждєг бол манайх єдийд бїр тасарчихсан баймаар атал харин ч улам л хойш суугаад байгаа нь юутай холбоотой вэ.

Энэ мэтчилэнгээр шашин тєрийн їїргийг зааглаж, цэвэр тєрийн їйл болсон бїх шатны хурлын сонгуульд аливаа таамаг гаргах, мэрэг тєлєг тавих, ном унших, зарим шашны зан їйл явуулахыг бїрмєсєн хориглож, тєрийн захиргааны байгууллагуудаас тавих хяналтыг чангатгаж, нийгмийн хоцрогдол, ядуурлын эсрэг шашны байгууллагаас явуулах їйл ажиллагааг идэвхжїїлэх шаардлагатай. Шашин тєрийн хэрэгт хутгалдан оролцож эхэлбэл тїїний їр уршгийг хойч їе маань даахгїй болох бий хэмээн санаа зовох ажаам. Тєрийн мэргэн тїшээд мэдтїгэй.

ШАШНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХУЙ /хэсэг4/

Ийм учраас аль ч улс орон шашны хэргийг тєрийн хуулиар зохицуулж, тїїнийг тєрєєс зааглан тодорхой хэм хэмжээ, хїрээнд байлгадаг бєгєєд тэр заагийг хальж гарсан тохиолдолд нь тєрийн арга хэрэгслэлээр журамладаг байна. Монгол оронд олон зуун жилийн турш оршин тогтнож, нийгмийн амьдралд асар их нєлєє їзїїлж байсан шарын шашин нь сїїлдээ тєрийн хэрэгт гїн хутгалдан тєр шашны хэргийг хослон барих хамжээгїй эрхт хаант засагтай болох хїртлээ туйлширсан билээ. Харь гїрний олон зууны дарлал мєлжлєг, харийн шашны нєлєєллийн їр дїнд хїн амын нєхєн їржихїй зогсонги байдалд орж, элдэв тєрлийн нийгмийн халдварт євчин нийт хїн амд тархан, їйлдвэрлэх хїчний хєгжилт сааталд орж, ертєнцийн бїхий л улс орнуудын дотор хамгийн хоцрогдсон орны статустай болж, улс гїрэн маань їндсэндээ мєхєж сєнєж байлаа. Европод ч мєн ялгаагїй Ромын империйг унасаны дараа шашин ихэд хїчээ авч, єнєєгийн хїмїїсийн нэрлэдэг харанхуй зуунуудыг їдсэн билээ.
Їїнийг ойлогсон тэргїїний ухамсартай хэсэг нь 1911-1921 онд улс їндсээ аврах, сэргээн босгох их їйл хэргийг эхлїїлж, улмаар шарын шашны хїчийг сулруулах, нийгмийн амьдралын тэргїїлэх байр сууринаас нь зайлуулах арга хэмжээ авсан боловч тїїнд зарим нэг алдаа дутагдал, туйлшрал гарч, сїїлдээ хэлмэгдїїлэлт болж хувирсан тїїхийн гашуун туршлага їлдээсэн билээ. Гэвч єнєєдєр энэ туршлагаас тєр нь ч шашин нь ч огтхон ч сургамж аваагїйгээр барахгїй хоорондоо сїжрэн хєл толгойгоороо холбогдон “янаглах” болсон нь урьдах гашуун туршлагаа давтах юм биш байгаа хэмээх болгоомжлолыг зарим эрдэмтэн, сэхээтэн, сэтгэн бодогч хїмїїст їе їе сануулга єгсєєр ажгуу.
Зарим їед шашин тєрийн хэрэг нэг саванд орчихоод байгаа ч юм шиг, тєрийн маань ордон шашин тєрийн хэрэг хослон явагддаг ажлын єргєє болчих гээд ч байх шиг санагдах боллоо. Зїй нь Монгол Улсын Їндсэн хуулинд: “тєр нь шашнаа хїндэтгэж, шашин нь тєрєє дээдлэнэ” гэсэн тодорхой заалт байдаг бєгєєд їїгээр энэ хоёр чинь адил тэнцїї эрхтэй биш шїї гэдгийг нэг талаас илэрхийлэхийн зэрэгцээ нєгєє талаас шашин нь тєрдєє захирагдаж тїїний шийдвэрийг дээдлэн сахина гэсэн санаа баймаар. Тєрийн уламжлалаар хїндэтгэн дагаж мєрдєх зан їйл, бэлэг тэмдэг байлгїй яахав. Гэвч тїїнийг хэт шашны зан їйлтэй хутган холилдуулж, юу нь тєрийнх юу нь шашных болохыг таньж мэдэх аргагїй болгож болохгїй. Ялангуяа шашин тєр хоёр нэг гарт тєвлєрч байсан їеийн зан їйлийг єнєєдєр зааглахгїйгээр хамтатган хэрэглэх нь буруу гэж иргэн би їзэж байна.
Асуудлыг ингэж ойлговол тєрєєс шашны талаар барих бодлогоо дахин авч їзэж, тїїний їїрэг зорилт, їйлчлэх хїрээ, эрх ямба, дэг жаягыг хязгаарлан тогтоож єгєх шаардлагатай мэт. “Тєр сїм хийдийн харилцааны тухай” хууль байсаар атал зарим лам нар тєрийн сонгуульд улс тєрийн аль нэг хїчнийг илэрхий дэмжин, тїїнийхээ ялалтыг зєгнєн илэрхийлээд тэр нь бїтэхгїй болохоор “...Уг нь ялах баталгаатай байсан юм. Нєгєєх нь булхайлчихлаа” хэмээн телевизээр олон тїмэнд хандан айлдвар хийж, тэр нь нєгєєх мухар сїсэг бїхий ард тїмнийг талцуулан цус урсгахад хїргэж байх боллоо. Энэ бол шашны мяндагтнуудаас тєрийн хуулиа зєрчин тєрийн дотоод хэрэгт хутгалдан оролцож байгаа бусармаг їйлдэл хэмээн буруутгах эзэн одоогоор гараагїй байна. Сїїлийн їед шашны сургууль хэмээх нэрийн дор олон зуун хїїхдїїдийг сургуулиас нь завсардуулан шар дээл орхимж ємсгєн аль хэдїйн хоцрогдож, тїїхийн халилруу шилжих болсон тєвд ном судар цээжлїїлэн хїмїїсийн сїсэг бишрэл дээр тоглон ашиг орлого олох хэрэгсэл болгоод байгааг харахад их харамсалтай харагдах болжээ. Гэтэл тєрийн єндєрлєгїїд нь тїїний хажуугаар нїдэн балай алхлан сїмд мєргєж сїсэгтэн олныг уриалан дуудаж сїмийн мяндагтнуудад ая тал зассан байдалтай явах нь Монгол тєр маань мєхєсдєєд л байгаа юм биш байгаа хэмээн халаглах сэтгэл тєрнє.

ШАШНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХУЙ /хэсэг3/

Шашин, Шинжлэх ухаан хоёр гал ус шиг харшилдаггїй юмаа гэхэд їзэл бодлын хувьд єєр хоорондоо таарч тохирохгїй зарчмын зєрїї ихтэй бїлгээ. Шинжлэх ухаан бол байгаль нийгмийн аливаа їзэгдлийн бодит їнэн, зїй тогтлыг нээн олох, судлах, баталгаажуулах судалгааны арга дээр тулгуурлан їйл ажиллагаага явуулдаг бол Шашин нь ихэвчлэн хийсвэрлэл, логик сэтгэлгээн дээр тулгуурлан єєрийн сургаал номлолоо гаргах бєгєєд тїїнийг нь энэ ертєнцийн бодит боломжинд тулгуурлан батлан нотлох аргагїй бєгєєд тэр чанараараа бас їгїйсгэх буруушаах боломжгїй ажгуу. Шашин шинжлэх ухаан хоёрын гол зєрєлддєг зїйл нь энэ ертєнцийн амьдралаас гадна єєр амьдрал байж болох хийгээд сїнсний ертєнц, бурхан чєтгєрийн тухай ойлголт юм.
Гэвч тїїнийг нь бодитой юу эсвэл хуурмаг зїйл її гэдгийг нотлохын тулд ШУ анх їїссэн цагаасаа хойш /2500/ жилийн турш судлаж шинжилж байгаа боловч єнєєдєр тодорхой хариулт єгч чадаагїй байна. /Хїнийг їхэхэд нь хийсэн тэмдэглэл їхсэн хойно нь хэн нэг шинээр тєрсєн хїїхдийн хаа нэгтээ илрэн гарах, магадгїй зарим тохиолдолд тэр хїїхэд нь урьдах тєрлєє санан дурсах, тэр амьдралдаа эдлэж хэрэглэж байсан юмсаа таньж мэдэх, орхигдсон ямар нэг барилга байшин, газар нутагт хий їзэгдэл бий болж эсвэл їгїй болж орчин тойрондоо аюумшигт байдал бий болгох зэрэг тааварлаж болшгїй їзэгдлїїд їй тїмээр яригдах, зарим тохиолдолд бодитойгоор илэрч, нийгмийн амьдрал практикт ямар нэгэн тєлєв хэлбэрээр оршдог гэх боловч тїїний мєн чанарыг танин мэдэх, тайлбарлах аргыг шинжлэх ухаан олж тогтоогоогїй байна/.
Ертєнцєд болж байгаа энэ їзэгдлїїдийг сїїлийн їед харь гаригийнхантай холбон тайлбарлах, эсвэл ямар нэгэн параллел /зэрэгцээ/ ертєнцийн тухай ойлголттой холбох, байгальд єєрт нь байдаг хараахан бидний таньж мэдээгїй байгаа бодит ертєнцийн зїй тогтолт їзэгдэл ч гэж їзэх зэрэг олон таамаглал яригддаг болжээ.
Орос улсын єнгєрсєн зууны суут тєлєєлєгч, шашин судлаач эрдэмтэн Е.П.Блаватская шашныг хїний їїсэл хєгжлийн їе шатуудаар хувааж, єнгєрсєн ба ирээдїйтэй нь холбон тайлбарласан нь нэн сонирхолтой ажгуу. Мєн эдїгээ цагийн нїдний алдарт мэс зэсэлч Мулдашев Энэтхэг, Тєвдєд явуулсан судалгааныхаа ажлын їр дїнтэй холбон сонирхолтой таамаглалууд дэвшїїлсэн нь цаашид нарийвчлан судлаж їзвэл зохистой асуудлууд ажээ.
Буриад лам Итгэлт хамбатай холбоотой болон ийм тєрлийн їзэгдлїїдийг ШУ тайлбарлаж чадаагїй л байна. Эдгээр материалуудад хїн тєрєлхтний їїсэл хєгжил, хїмїїсийн оюун санааны чадавхийн талаар сонирхолтой материалууд єгїїлсэн байна.Єнгєрсєн зуунуудад амьдарч байсан/ гэгээнтэн хэмээн шїтэгдсэн/ олон эрдэмтэд, лам нар сонирхолтой сургаалуудыг аман буюу бичгэн хэлбэрээр бидэнд їлдээсэн нь сонирхолтой байдаг ажгуу.
Гэвч аль нь ч байлаа гэсэн одоогоор таамаглах тєдий зїйл учир тїїнд тулгуурлан шашныг хамгаалах, тїїний сєрєг їйлдлїїдийг илчлэхээс ухрах, хэтэрхий дур зоргоор нь жолоодлогогїй орхих нь нийгэмд сайн їр дїн їзїїлэхгїй юм.

ШАШНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХУЙ /хэсэг2/

Гэвч єнєє хїртэл хоёулаа нийгмийн амьдралд зэрэгцэн оршсоор байна. Їїнээс бєєгийн шашин нь байгаль дэлхийн юмс їзэгдэлтэй нилээд нягт холбоотой байж зарим талаар тїїний тусламжтайгаар єєрийн зан їйлдлийг явуулдаг бол шашин нь хїний ухамсрын тївшинд нєлєєлєх, ёс суртахуун, зан заншлын цогц їйлдлээр єєрийгєє сурталчлан таниулах їйл ажиллагаа явуулдаг бололтой.
Зарим шашны номлолыг уншихад дотоод зєрчил ихтэй, єнєєгийн шинжлэх ухаанаар нэгэнт тогтоогдчихсон зїйлтэй нийцэхгїй зїйл нилээдгїй тохиолдох ажээ. Ромын Пап лам саяхан дэлхий нарыг тойрдог нь їнэн юм байна гэж хїлээн зєвшєєрч байх жишээтэй. Христийн номлолд заахдаа тїїнд хайртай байхыг л сургаад байгаа мєртлєє хайргїй байсан хїнийг харин ч єршєєлгїй устагдаг нь яавч энэрэнгїй їзэл биш баймаар. Гэтэл бурхны номлолд хїн єєрєє єєртєє бурхан гэж номлох мєртлєє тїїний буруу зєв їйлийг шїїдэг дээд оршихуй байдаг гэж їзэх нь бас л их сонин. Тэгээд аль ч шашин єєрєє єєрийнхєє сургаал номлолыг л їнэн зєв гэж їзэх агаад тїїнийг нь хїлээн зєвшєєрєєгїй хїмїїсийг яаж ч дарамтлахаас буцахгїй бєгєєд тїїгээрээ харгис хэрцгий мэт харагдна.
Шашин єєрєє нийгмийн хєгжлийг урагш хєтлєх, бїтээн байгуулах їйл ажиллагааг шууд гардан зохион байгуулж явуулдаггїй боловч хїмїїсийн бий болгосон, олж нээсэн мэдлэг, бїтээл туурвилыг ялангуяа урлаг уран сайхныг єєрийн зан їйлд нийцїїлэн овжиноор авч ашигладаг тул ард тїмний дунд амь бєхтэй оршиж, тэдний хїндэтгэл бишрэлийг хїлээж байдаг. Шашин нь бєєгийн шашныг бодвол илїї оюунлаг, шинжлэх ухаанч гэгддэг боловч шашин бїхэн бас тийм биш ажээ. К.Маркс буддын шашныг л гагцхїї илїї шинжлэх ухаанч шашин гэсэн нь онож хэлсэн їг ажээ. Буддын шашны тэргїїн 14-р Далай лам єєрийн шашинаа марксизмтай илїї дєхєєтэй гэж їздэгээ илэрхийлээд гагцхїї сїнсний тухай ойлголтоороо зєрїїтэй тухай айлдсан байдаг.
Шашин шїтэхїй нь хїний эрхийн нэг чухал хэсэг бєгєєд тїїнийг шїтэх эс шїтэх нь тухайн хїний эрхийн асуудал гэдгийг дээр єгїїлсэнчлэн шашныг ихэвчлэн єєрєє єєртєє итгэлгїй, єєрийн нуруун дээрээ їїрэх ёстой ачаагаа бусдаар гїйцэлдїїлэх, єєрєє чадахгїй зїйлдээ бусдын тусламж дэмжлэг хїсэмжлэх, єєрийн гаргасан гэм нїглээ бурханаар цайруулуулах, улмаар дахин тєрж гэмээ нь нїгэл хилэнцгїй цэвэр ариун байх хїслийн илэрхийлэл болгосон сэтгэлийн хатгїй, эр зориг, єєрийн хяналт сул хїмїїс шїтдэг ажгуу.
Шашныг шїтсэнээр хїнд сайн муу хоёр ухамсар, хїмїїжил тєлєвшдєг байна. Їїнд:
1. Сайн тал нь: - Хїнд ёс суртахууны зєв эерэг хїмїїжил тєлєвшинє. Хїн илїї хїмїїнлэг, энэрэнгїй болж тєлєвшинє. Шашин шїтэгч хїмїїн нь аливаа муу їйлээс ангид байж, єєрийн болон бусдын тєлєє залбирал їйлдэн буян хишиг хураах, бусдын муу їйлдлийг тэвчих тэднийг уучлах зэрэг эерэг зан їйлээр хїмїїжинэ.
2. Гэвч шашныг хэт туйлшруулан мухар сїсгийн хэмжээнд хїргэж шїтэх аваас хїнийг нийгмийн идэвхтэй амьдралаас хєндийрїїлж, бїтээн байгуулагч, манлайлагч байх хїсэл эрмэлзлэлийг нь мохоож, зєвхєн хоосон номлогч, бишрэн дагагч, бясалгагч болгон хувиргана. Тэд шашныг єєрийн хувь заяаг залуурдагч гэж їзэх тул тэдэнд шашны нэрээр єгсєн тушаал шийдвэр, сургааль номлол, чиг їїрэг нь їг дуугүй биелїїлэх туйлын їнэн гэж ойлгогдон ямарч эргэлзээ тээнэгэлзээгїйгээр ямарч бусармаг зїйлийг ч хийхээс буцахгїй болгоно. Энэ нь араатанлаг хїн сїрэг, эсвэл номхон хїлцэнгїй хонин сїрэг болон хувирч байгаатай адил юм.

ШАШНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХУЙ /хэсэг1/

Шинжлэх ухаанаар нотлогдоогїй буюу, нотлогдох боломжгїй ямар нэгэн далд ухамсрыг итгїїлэн їнэмшїїлэх, шїтэн бишрїїлэх зорилгоор санаатай буюу санамсаргїй сурталчлагдсаны їр дїнд нийгмийн ухамсарт хоногшиж шингэсэн їзэгдлийг шашин гэж їзэж болох юм. Энэ талаар саяхан нийтлэлч Б.Баабар нилээд дэлгэрэнгїй нийтлэл бичсэнтэй би санал нийлж байгаа боловч тїїний зїгээс дутуу хєндсєн зарим зїйлийг дэлгэрїїлж, цаашид анхаарах асуудлуудад олны анхаарлыг хандуулах хэмээн їїнийг бичиж байна.
Байгаль болон хїн тєрєлхтний нийгмийн тїїхийн аль нэг їед болж єнгєрсєн тайлбарлаж болшгїй буюу тухайн цаг їеийн ухамсрын тївшинд бодитойгоор танин мэдэх боломжгїй байгалийн їзэгдэл, хэн нэгэнтэй учирсан тохиолдол, суут сэтгэгчид, сод авьяас билэгтэн зэрэг хїмїїсийн гаргасан зан їйл, сургаал номлолыг дэлгэрїїлэн гоёж чимэглэх замаар їлгэр, домог яриа хэлбэрээр нийтэд тїгээх нь шашныг дэлгэрїїлэх гол арга зам байлаа. Ер нь хїн тєрєлхтєн хоёр мянга гаруй жилийн турш їзэл санаа анхдагч уу, матери анхдагч уу гэсэн хоёр тал болон /фронтод/ хуваагдаж, хоорондоо тэмцэлдсээр ирсэн билээ.
Шашин їїсэх хоёр їндсэн шалтгаан байв. Нэгдэх нь хїн їїсэл хєгжлийнхєє эхэн їедээ байгалийн їзэгдлїїдийг бишрэн шїтэх, тїїнээс сїрдэн айх мэдрэмжиндээ хєтлєгдєн тїїнийг аргадах, номхруулах шаардлагатай хэмээн їзэж, тїїнд єргєл барьц єргєх замаар єєртєє итгэл їнэмшил тєрїїлж, тїїнд хувь заяагаа даатгах хэмжээнд хїртлээ итгэн бишрэх болсон явдал юм. Хоёр дахь нь далдын хїчин буюу бурхан гэгч бодит амьтанлаг зїйл байдаг гэж итгэн дундаж хїний чадвараас илїї онцгой чадвартай нэгнийгээ бишрэн хїндэтгэж тїїний нємєр нєєлєг дор амь, амьдралаа даатгах їзэгдэл бий болж, улмаар тїїнийхээ сургаал номлолыг бурханчлан шїтэх болсон явдал юм.Тийм учраас тївд шашны уншлага номуудад эртний яруу найрагчид, соён гэгээрїїлэгч нарын шїлэг магтаал, сургаал номлол байх нь элбэг ажгуу. Энэ хоёр хэлбэрийг /политейз, монотейз/ шашин їїсэж хєгжсєн їе шат гэж їзэх ч явдал байдаг.