Wednesday, February 17, 2010

ТЄР МУУ “МЕНЕЖЕР” ГЭЖ ЇНЭН ЇЇ /Эргэцїїлэл/


Ингэж бичдэггїй, ярьдаггїй хїн бараг їгїй болжээ. Юм л бол тєрд юу ч байх хэрэггїй, бїгдийг нь хувьчлаад хуваагаад єгчихєе, тєр бол хамгийн муу удирдагч /менежер/ гэсэн уухай хорин жил хошгирууллаа. Бїр зарим їед хийрхэлийн хэмжээнд очжээ. “Уул уурхайн ассоциация” гэсэн нэг тєрийн бус байгууллагын толгойлогч газар, газрын гїний баялаг тєрд хамаагїй хэмээн телевизээр хашгирах юм. Їндсэн хуулиар тєрд оногдуулчихсан їїргийг л шїї дээ. Тєр тэгээд юу хийх, юу хариуцах хэрэгтэй болж байна.
Хєдєєд жаахан цас зуд болохоор малчид тєр л туслах хэрэгтэй хэмээн шаардана. Барилгын компаниуд баригдсан орон сууц нь борлогдохгїй бол тєр л буруутай гэнэ. Банк санхїїгийн байгууллагууд дампуурч иргэд хадгаламжаа алдах болохоороо тєр минь л аварч їзээрэй хэмээн гуйж мєргєнє. Ер нь ширїїхэн салхи гарч, бага шиг чичиргээ їїсэх бїр бурхан тэнгэр гэхээсээ ємнє, “Ээ тєр минь” хэмээн євдєг сєхрєх бєгєєд зарим нь бїр гар зангидан дайрч давшлах нь энїїхэнд харагдана.
Тэгээд тєрийнхєє тєлєє тэд юу хийж, юугаар туслаж, яаж бэхжїїлдэг хэрэг вэ гэхээр тун ч хэлэх їг багадаж, їзїїлэх жишээ хомсдох юм даа. Татвар хураамжаа багасга гэсээр бусад зах зээлийн орнуудын доод жишигт аваачив. Хайр халамжаа нэмэгдїїл гэсээр хамгийн дээд хэмжээнд нь хїргэв. Хууль цаазаа сулруул гэсээр хэрэг хийснийг нь бєєнєєр нь єршєєж, хїн алсаных нь эрхийг нь хамгаалж, буруу зєрїї булхай бузарыгаа хїртэл хянуулж цагдуулахгїй болгов. Нэг талаас хїний эрхийг хамгаалаад байгаа юм шиг хэрнээ нєгєє талаас хїний эрх ялангуяа амьд явах /амьдрах/ эрх нь улам хумигдаад ч байх шиг.
Ингээд бодохоор Монгол улсад тєр хэрэггїй ч юм шиг. Яагаад гэдгийг зєвхєн дээрх жишээнїїдээс харж болно. Дэлгэрїїлээд аваад їзвэл энэ жижигхэн эргэцїїлэлд багтааж оруулах боломжгїй ажаам. Тэгээд їїний їр їндэс, їнэн худал нь хаана байна вэ хэмээн эрэл сурал хийж эрдэмтэн мэргэдтэй зєвлєлдєн, элдэв тєрлийн їзэл бодлуудыг шїїрдэж їзлээ.
Тєр гэж юу юм бэ, тэр хэзээ бий болов, яах гэж їїсч хєгжив, ямар зорилго агуулгатай байгууллага вэ гэх мэт хэтэрхий том асуудлуудаас нь тойрч, гагцхїї энэ цаг їед ийм байгууллага байхын їїрэг зорилго нь юу вэ, тїїний хїчтэй чадвартай байхын эх сурвалж нь юу вэ хэмээн эргэцїїлж бодсоноосоо їїдэн їїнийг нуршив.
Тєр уг мєн чанараараа хамтын хэлцлийн байгууллага гэдэг санааг хуваалцан тїїнийг ард иргэд єєрсдийн эрх ашгийг хамгаалуулахын тєлєє, єєрсдєє сонгож байгуулсан юм бол тїїнээ хєгжїїлж, бэхжїїлж байж єєрсдийн хїслээ гїйцэлдїїлэх бус уу хэмээн мунхаглаж, зарим нэг зїйлийг тодотгож авч їзїїштэй мэт санагдах амой. Тєр бол нийтийн эрх ашгийг илэрхийлэгч болой. Тєр єєрийгєє байгуулсан тэдгээр хїмїїсийн амьдрах эрх, эрх чєлєєтэй байх, эд хєрєнгєтэй байх, тїїнээ тєрєєр хамгаалуулах гэх мэт харилцааг зохицуулах їїрэгтэй ажгуу.
Тєр хїчирхэг байхын гол їндэс нь тїїнийг сонгож байгуулсан ард иргэд нь тїїнд итгэж байна уу їгїй юу гэдэг асуудал юм. Энэ нь уг тєрийг бїрдїїлэгч болсон эрхэм тїшээдээс эхлэлтэй тул тэд энэ асуудлаа єєрсдєє судлан тандаж, їнэн зєвийг шїїн тунгаадаг байлгїй дээ хэмээн хойш тавиад, харин тєрийн сонгогч иргэддээ туслах боломж чадвар нь хэр зэрэг байдаг юм болоо, тїїнээ хэр зэрэг шударга сайнаар биелїїлдэг юм болоо хэмээн эргэцїїлж бодлоо. Тэгээд бодохоор сайхан сэтгэл гарган ядарсан нэгэнд туслах хїсэл байвч єєрєєсєє илїїчлэх юмгїй єрєвчхєн нэгэнтэй зїйрлэн бодоод энэ тєрд хандаж сарвайсан бїхэнд цацаж тарааж байх эд хєрєнгє нь хэр чинээтэй юм болоо хэмээн хэн ч гэсэн бодох нь зїй. Ард иргэд тєрєє сонгон байгуулахын зэрэгцээ тїїнээ хїчирхэг, чадвартай байлгах їїрэгтэй гэж би мунхаглана. Тїїний гол нєхцєл нь тєр зардлаа даах чадвартай байх бус уу.
Тэгээд тэр нь єєрийнх нь євлєсєн хєрєнгє, єргєн олноос хурааж хуримтлуулсан татвар хураамж, єєр бусдаас илїїчилсэн хандив тусламж гэх мэт хэдхэн зїйлээс хамааралтай ажээ. Монголын нийгэм гэнэт огцом єєрчлєлт хийж эхлэхэд тїїний їндэс суурь болсон социалист нийгмээс євлєгдєн їлдсэн газар, газрын гїний баялаг,хэдэн мянган їйлдвэр аж ахуйн газрууд, нэгдэл, сангийн аж ахуйнууд байлаа. Шинэчлэл хийсэн залуус “Тєр нь баян, ард тїмэн нь ядуу байна” їїнийг эсрэгээр нь єєрчлєн “Тєр нь ядуу, ард тїмэн нь баян” байдаг болгоно хэмээн єєрчлєлт хийгээд яаран сандран хувьчлал хэмээх хуудуутай компанит ажил єрнїїлэн тєрийн гэсэн бїхнийг хувьд єгєв дєє. Одоо єнгєрсєн хойно нь харахад тєр нь їнэхээр ядуурч гїйцсэн боловч нєгєє талд нь ард тїмэн нь бас ядуу дээрээ ядуу болчихжээ. Тєр ядуу учраас ард иргэдээ хамгаалж чадах уу. Энэ нь ард иргэд эрхээ тєрєєр хамгаалуулж чадаж байгаа хэрэг її.
Їїний шалтаг шалтгааныг олох гэж толгой зовоох хїн ч їгїй болж, олсон, хураасан жаахнаа єєд нь татах, єсгєж арвижуулах гээд цєєхєн нэг хэсэг нь “Тамирын голынхоо мєсийг” долоож, “Шїднийхээ махаар хооллон, шїлсээрээ ундаалах нь” холгїй явна. Гэтэл урдах ажилдаа сэтгэл тївшин, угтах ирээдїйдээ итгэл дїїрэн явсан олонхи нь ажилгїй болж, улаан ягаан цааснуудад хууртагдан єєрийн гэсэн ємч хєрєнгєгїй, їр хїїхэддээ євлїїлж їлдээх хєрєнгє битгий хэл єсгєж бойжуулж, єв тэгш хїмїїжил олгох ч боломжгїй хєєрхийлєлтэй байдалд орчихжээ.
Гадаад орны єндєр технологи, шинэ техникээр євч тоноглогдсон тєрийн томоохон їйлдвэрїїдийг зарим нь хувьчилж авсан нэрийдлээр тоног тєхєєрємжийг нь тємрийн хаягдалд ачуулж, байрыг нь тїїхий эдийн ченжїїдэд тїрээслэн олон мянган ажилчдыг нь гудамжинд хєєж гаргасан гашуун туршлага олон арвыг дурьдаж болох боловч нэгэнт зурагдсан хальс мэт болсон учир дахин давтан нурших хэрэггїй болжээ. Гэвч хайран юм гэж халаглах сэтгэл цаг їргэлж сэтгэлээс зїїгдэн, єргєн тїмний ємч хєрєнгєєр туйлчихсан хїмїїсээс єр нэхэж, єєд нар харуулахгїй байлгах юмсан гэж бодогдовч тэднийг ард тїмэн маань бурхантайгаа зэрэгцїїлэн залж, толгой дээрээ мандуулан дээдэлж, тєр засгийн жолоогоо атгуулчихсан байх нь сохор хувь тавилан гэлтэй.
Зах зээлийн хэмээн нэрлэгдэх энэ нийгэмд онолын хоёр урсгал бие биенээ нєхєн АНУ-н Ардчилсан нам, Бїгд Найрамдах нам хоёр шиг ээлжлэн тєрийн їйл хэрэгт залуур болсоор єдийг хїрчээ. Энэ нь эдийн засагт тєрийн оролцоо байх эсэх тухай асуудал юм. Тєр эдийн засаг аж ахуйн муу удирдагч учир тїїний оролцоог аль болох багасгах хэрэгтэй гэсэн /А. Смит, Фридманы/ нэг хандлага байхад нєгєє нь харин ч зах зээлийг урсгалаар явуулж їе їе хямралд єртїїлж байхгїйн тул тєр зах зээлд зохицуулах їїрэгтэй идэвхтэй оролцох хэрэгтэй гэсэн /Кейнсийн, Самуэлсийн/ онолууд байх ажээ.
Онол бол онол л биз бидэнд ямар хамаатай гэж тэнгэр харж, газар ширтэж, єнєє маргаашийг єнгєрєєн ертєнцийн жам хэмээн буруу зєрїїг бусдад даатган хэнэггїй алхах нь эрхбиш бидний амьдралд хортой нєлєєтэй тєдийгїй холын їр уршигтай болох нь олон зїйлээр ойлгогдоод байгаа хэрнээ манай эрдэмтэн судлаачид дув дуугай сууцгаах нь сонин. Сая “Їнэн” сонинд Л. Оюун гэдэг эрдэмтэн хїний нэг єгїїллэг гарчээ. Тїїнд: “Хувийн хэвшлийнхэн ажиллаж чадах салбарт тєр тодруулбал, Монгол банк оролцох хэрэггїй. Тэгээд ч оролцоход муу менежмент явуулдаг, хувийн хэвшил илїї гэдэг нь харагддаг. Їїний тод жишээ “Монгол газар” компаний олон банкнаас авсан зээл харуулж байна” гэж бичжээ. Энэ єгїлбэртэй яав ч санал нийлэх арга алга. Мянганбаярыг олон банкнаас зээл авахуулахад тєр /Монголбанк/ юугаар оролцсон нь тодорхойгїй хэрнээ буруутан болдог нь юу юм бол. Тэгээд ч тэр хувийн гэсэн банкууд нь хэр зэрэг ажиллаж байсныг уншигчид маань ойлгож байгаа байлгїй дээ. Нєгєє талаас нэгэнт хэрэг їйлдэгдээд єнгєрсєн хойно иргэд байгууллагуудын хадгаламж, мєнгєн хєрєнгийг хамгаалах їїднээс, хэдийгээр хожимдсон ч гэсэн /ємнє нь оролцсон бол бага хохирол гаргах байсан ч юм билїї /тєр оролцсон нь харин ч зєв юм биш її. Їїнийг ч зєв гэж тэрээр єгїїллэгийнхээ сїїлд бичсэн боловч дээрхи єгїїлбэртэйгээ агуулгын хувьд нийцсэнгїй. Ер нь Тєрийг муу менежменттэй гэдгийг л гэж батлах гэсэн мэт ажээ.
Энэ мэтчилэн хаа сайгїй тєр муу менежер хэмээн тунхаглах мєртлєє буруу булхай бїхнээ тєрлїї чихэх хандлага газар авчээ. Хувийн хэвшлийнхэн тийм л сайн байсан юм бол яагаад тэд дампуурдаг, яагаад тэд хэвийн ажиллаж байсан олон мянган їйлдвэр байгууллагуудыг ажиллуулж чадалгїй балгас болгосон юм бэ? Єнєєгийн улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь хувийн хэвшилд оногдож байхад эдийн засгийн хямрал гарахгїй байхгїй яасан юм бэ. Малаа 100% хувьдаа ємчилсєн малчид ёстой нэг ганц болж байна гээд байсан мєртлєє хааяа нэг болдог цас зуднаар тїїнээ зохицуулаад маадайтал сууж байхгїй їхлээ хатлаа гэж хашгирахын хэрэг юу вэ. Жип машин унан наадам хэсч торгон дээл ємсєн їнэтэй хєєрєг гаансаар гангарч байхын оронд хадлан тэжээлээ бэлтгээд хашаа хороогоо цэгцлээд байж байхгїй яасан юм бэ. Гэх мэтчилэн їй тїмэн асуултууд єєрийн эрхгїй амнаас унаж, араас хатгаж, дотор євтгєнє.
Хїн тєрєлхтєн олон, олон онол таамаг дэвшїїлсэн суут эрдэмтэн мэргэдийнхээ сургаал номлолоор эвсэж ханьсахын їеэс эзэн боолын, эзэрхэг засаглалын, эд хєрєнгийн, эв хамтын гэх мэт тодотголтой тєрєл бїрийн тєрх хэлбэртэй нийгмийн хєгжлїїдийг туулж, тїїндээ тохирсон амьдралын хэм хэмжээг тогтоон явж ирсэн бєгєєд нэгнийх нь туулсан зам, хїрсэн тївшин нєгєєхєд нь таарч зєрж, илїїдэж дутсаар энэ їед иржээ. Алс єрнєд Америкийн туулсан зам нэг янз байхад, Ази тив дорно зїгийнхэнд бас єєр зам тохиож, єєр єєрийнхєє онцлог, хєгжлийн тївшин, тїїхэн уламжлалаараа ижилсэхийн зэрэгцээ ондоосох ч юмтай ажгуу.
Жижиг буурай улс орнууд том улс, том эдийн засгийг дууриаж, тэдэнд тохирсон бїгдийг єєрт таарах мэтээр хєєрцєглєн хєл алдаж гїйлдэх нь амьдрал мэдэхгїй ном їзсэн, ажил мэдэхгїй хэл соёлд татагдсан хєнгєн гоомой залуусын бусдаас сурах бус бусдаас хуулах гэсэн ах эгч нарынхаа алдаа эндэгдлийг давтаад байгаагаас єєрцгїй мэт санагдах авай. Ийм маягаар бид нэг нийгмийн туршилтаас нєгєє нэг нийгмийн туршилтанд хїний бодлогоор хєтлєгдєн єєрийн гэсэн суурь хєрсгїй, єлгийдєж бойжуулсан їндэсний бодлогогїй торхтой ус шиг саваа халин цалгиж давалгаалсан ядуу буурай эдийн засагтай, ядарч туйлдсан ард иргэдтэй улс байсаар байх уу.
Нэгэнт бид тєр улсаа хэдэн мянганы ємнєєс байгуулан мандаж буурч явсан їїх тїїхтэй ард тїмний тухайд єєрийнхєє тєрийг хїчирхэг байлгаж, тїїнээ тойрон нэгдэн нягтарч, олон ургалч їзэл бодлоо зєвхєн сонгуулийн компанит ажлын ємнє єрнїїлж, нэгэнт тєрєє сонгож байгуулсаны дараа тїїнийхээ зарлиг шийдвэрийг хїлцэн биелїїлж, даган баясч дасан зохицож амьдрах ёстой бус уу. Їїний їрээр нэг зорилготой, нэг санаатай байж ємнєх замаа харж амьдармаар. Тєр гэдэг чинь юм бїгдээ хаяж байдаг хогийн тантан, юу бодсоноо хэлж байдаг хараалын бай, юуг ч чулуудаж байдаг булангийн зай бишээ. Тєр байгаа цагт улс орон оршин тогтнож, хїн ард нь эрх чєлєєтэй айх аюулгїй аз жаргалтай байдаг гэдэггїй бил її. Чингис хаан охиноо хадамд єгєхдєє: юуны тїрїїн “Алтан тєрєє” анхдагч гэж бодож яваарай хэмээн захидаггїй бил її. Тєр сул байх ер нь хэнд хэрэгтэй юм бэ. Бадар барьж гуйлга гуйх мєртлєє, баян чинээлгээ хоосон дуулж, бусдын хэлснийг їг сїггїй гїйцэтгэж, буруу зєрїїїг нь ухаж мэдэхгїй дагаж гїйхийн нэр її. Ингээд бодохоор бид тєр улсаа ч хїчирхэг, тїмэн олноо ч баян байлгах ёстой бус уу.
Їїний тул ард иргэд єєрийн сонгон байгуулсан тєрдєє итгэж, тїїнээ тїшиж, заалт шийдвэрийг нь биелїїлж ажиллавал зохилтой. Манай євєг дээдэс маань єглєє бїр цайныхаа дээжийг алтан тєр минь аюул осолгїй амар амгалан байг хэмээн єргєдєггїй билїї. Тєр буруу шийдвэр гаргалаа гээд дагахгїй байхын ч аргагїй. Учир нь нэг талаас уг шийдвэрийг дагахгїй байвал гарах алдаа гажуудал нь дагахгїй байснаасаа илїї болдог нь жам билээ. Нєгєє талаас хэн нэгэн хэд гурваараа хэлсэн шїїмжилсэн тєдийгєєр тєрєє буруутгаад ч байх аргагїй. Тэр болгонд тэдний зєв болдоггїй. Ийм ерєнхийгєєс улбаалан зарим нэг ажилдаа тєрийн оролцоог хїлцэн тэсэхээс єєр аргагїй мэт билээ. Хамгийн гол нь тєрийн хїмїїсийн алдаан дээр тоглон нэг хэсэг нь явцуу зорилгынхоо золиос болгон тїмэн олныг їймїїлэх магадлал єндєртэй ажээ.
Тєр ард тїмэнтэйгээ ойр байж тэдний итгэлийг хїлээх гол нєхцєл нь тэднийг зєв жолоодох, шударга удирдах, дэмжиж туслах явдал билээ. Тїїний тулд хєрєнгє санхїїгийн нєєц бий болгох, тїїнээ зєв зохистой зарцуулах, ард иргэдийнхээ амьдралд шаардлагатай їед нь хэрэгцээтэй тус дэмийг їзїїлэх явдал ажгуу. Энэ нь тэдний ажил амьдралд зохих тївшинд зохих журмын дагуу тодорхой хїрээнд оролцох явдал бєгєєд тїїний тулд тєр орших аж.
Тийм болохоор тєрийн оролцоог зах зээлээс шахах бус харин тодорхой хязгаартайгаар зохих тївшинд нь байлгах явдал нэн тэргїїний шаардлага хэмээн їзэх. Тєрийн ємчит байгууллагууд /саалийн їнээ /муу байгаа нь тєр тїїнийг ємчилж, удирдаж, байгаадаа гол нь биш харин тїїний менежментийг шилдэгїїдээр бїрдїїлээгїй, тэдний хувийн ашиг сонирхлыг нийгэм тєрийн ашиг сонирхолтой зєв уяалдуулаагїй, хийж байгаа ажил їйлсэд нь цаг тухайд нь туслаж дэмжихийн зэрэгцээ шаардлагатай їр нєлєєтэй хяналт шалгалтыг тавиагїйтэй холбоотой байх нь элбэг болой.
Тєрийн зєв менежментээр удирдуулсан баг харин ч їр нєлєєтэй ашигтай ажиллаж чаддагыг манай олон зуун аж ахуйнууд онцгой сайн нотлон харуулж байсныг бид тїїхээс мэдэх билээ. Хэдийгээр єнєєдєр нийгмийн єєр тогтолцоотой їе байсан шїї дээ гэж няцаах їг хэлж болох боловч нэг талаас єнєє ч гэсэн ингэж ажиллаж байгаа тєрийн ємчит аж ахуйнууд бишгїй дээ байна. Нєгєє талаас тэгж ажиллуулах боломжгїй байгаа бол бурууг нь тухайнхаа нийгмийн тогтолцооноос эрж хайх нь зєв биш її. Иймээс тэдний менежментийг тєрийн буруу гаж нєлєєллєєс ангид байлгаж, менежментийг нь хэн нэгний нєлєєлєлд биш зєвхєн тєрийн хуулийн хїрээнд захирагдаж байхаар зохицуулж єгєх хэрэгтэй баймаар ажээ.
Нэг улс тєрийн хїчин тєрийн эрх мэдэлд жаахан давуу байдал /суудал/ эзэлмэгцээ л аль нэг ашигтай сайн ажиллаж байгаа їйлдвэр байгууллага руугаа дайралт хийж, тэнд ажиллагсадыг газрын гаваар ортол нь гайтуулахаар хэлтэй амтай бїхнээ давшлуулж, хэрэгтэн ялтан мэтээр ял тулган эчнээгээр хэрэгтний суудалд суулгахаар чармайх ажээ. Тїїнээс нь болон хэвийн ажиллаж байсан хамт олны дундуур хар могой гулсаж, хон хэрээ гуаглан хэн нэгнээс дээр гарах гэсэн, хэд гурван юм завших гэсэн шуналтнууд шумуул шиг шунгинан, сувьдаг санаагаа гїйцэлдїїлэх хэмээн дээгїїр доогуур гїйлдэнэ. Энэ мэтээс болон тєв шударгаар ажиллаж тєр засгийнхаа тєлєє зїтгэж явсан зєв санаатай хїмїїсийн зєєлєн сэтгэл нь хиртэж, зїтгэл итгэл нь мохдог ч тал байна. Ажил хийж байгаа хїмїїст алдаа дутагдал байлгїй яах вэ. Тїїний шалтаг шалтгааныг їнэн зєвєєр шїїн тунгааж, итгэл єгч урам хайрлан тогтвортой ажиллуулахын оронд ул їндэсгїй хийрхлийн золиос болгох нь їнэхээр харамсалтай.
Бид олон жил ард тїмнээ сайн сайхан байлгана, ихэнхийг нь дундаж амьдралтай болгоно хэмээн чихэнд нь цэцэг ургуулж, зїрхэнд нь итгэл хурууллаа. Гэвч тэр нь хорин жил єнгєрсний дараа бїр ч дордох тийшээ орсон уу гэхээс биш дээрдэж єгдєггїй. Тэгээд эцэст нь хууль муулиндаа хїрсэн ч ЖДЇ-г дэмжих нэрийдлээр том їйлдвэрїїдээ дэмжих хууль хийчихэв. Тэгээд зээл тусламж нь нєгєєх л хэдхэн тооны олигархуудынхаа гараар ороод талийж єгєх ажээ. Тэд нийгэм доторхи давуу байдлаа ашиглан хєрєнгє зоорио аривжуулан одоо нэгэнтээ тїмний жишигээс холдон салжээ. Тэд одоо дэлхийн томчуудтай зиндаархан тив дэлхий алгасан авгай хїїхэд, гэр бїлээ хэд хэдэн сараар їнэтэй газруудад амрааж, єнгєтэй єєдтэй бїхнээр їнэ хаян гоёж, зугаа цэнгэл хєєцєлдєн амьдрах тївшинд хїрчээ. Зарим нь тїїндээ ч сэтгэл ханахгїй нэг банкны хєрєнгєєс хальсан хэд хэдэн банкны хєрєнгийг залилан авч їрэн таран хийж байна. Хорин жилийн ємнє бид “Алт, диллерийн хэрэг” гэгчээр улсынхаа сан хємєргийг нэг хоосолсон бол одоо тїїнээс мянга дахин их хєрєнгєєр луйвар хийдэг болсон ажээ.
Єнєєдєр байгалийнхаа баялаг, ХАА-н тїїхий эдийнхээ базад тулгуурлан улс оронд олон тєрлийн чухал їйлдвэрїїд барьж байгуулах шаардлагатай байна. Тэднийг нэг хэсэг нь ойшоохгїй, нэг хэсэг нь угаасаа мэдэхгїй, нєгєє хэсгийнх нь бодит боломж нь болохгїй олон шалтгаануудаас болон барьж байгуулж чадахгїй байна. Тэгвэл тєр єєрийн боломж судалгаа тооцоон дээрээ їндэслэн тєрийн хєрєнгєєр барьж босгоод ажилд оруулан зїгшрїїлсэнийхээ дараа тїїнийг барьж байгуулж ажиллуулахад хїч хєдєлмєр, оюун ухаанаа шавхан дайчилж ажилласан хїмїїст нь давуу эрхтэйгээр хувьчилчихаж яагаад болохгїй байх вэ. “Говь” їйлдвэр ингэж л босч ирсэн одоо хэдэн арван жил їр ашигтай ажилласаар л байгаа бус уу.
Ийм болохоор юм болгон дээр тєр л буруутай гэж туйлшрахгїйгээр харин ч иргэдийн хїч бололцоо хїрэхгїй байгаа тэр зїйлд нь тєрийн оролцоог тїлхїї бий болгох талаар анхаарч їзїїштэй мэт. Зарим тохиолдолд дєчєєс дээш насныхныгаа “нядлах” тухай ярих биш харин ч жар гарсан ахмадуудынхаа мэдлэг, туршлага, ялангуяа тэдний удирдан зохион байгуулах ажлын туршлагыг анхаарч шинээр барьж байгуулах їйлдвэрїїдэд зориуд зохион байгуулалттайгаар ажиллуулан залуу хойч їедээ тэдний мєдхєн єєртэйгээ алсын алсад аваад явчих гээд байгаа тэр їнэт туршлага, арвин мэдлэгийг нь євлїїлэн їлдээх талаар тєр санаа тавих хэрэгтэй баймаар санагдана.
Энэ нь нєгєє талаар тэдний сэтгэл санааг єргєж, эдийн засгийн боломжийг нь дээшлїїлэн тєрийн нуруун дээрээс зарим ачааллыг хєнгєвчилж, єєрсдийнх нь биеийн эрїїл мэндэд санаа тавьсан хамгийн хїмїїнлэг арга зам байж болох талтай. Зохиогч энэ талаар тєрийн тїшээд болон засаг тєрийн олон тїшмэдїїдэд санаа оноогоо хэлж байсан билээ. Даанч ажил хэрэг болох нь дутагдалтай юм даа.
Эцэст нь хэлэхэд тодорхой нєхцєлийг нь бїрдїїлээд, зєв менежмент бїрдїїлэн ажиллах юм бол тєр муу менежер биш ээ. Тєр нийгмийн їйлдвэрлэлийг зохион байгуулах зохицуулах боломжтой тєдийгїй їїрэгтэй. Тийм учраас тэр нийгмийг удирдан зохион байгуулж байгаа билээ. Ингэхдээ цєєнхийн эрх ашгийг олонхид тулгах бус харин ч олонхийн тулд цєєнхєд хязгаарлалт хийх їїрэгтэй билээ. Тїїнийг зохицуулах їїргээс нь салгана гэдэг нь нийгэмд зєвхєн хаос замбараагїй, эмх цэгцгїй байдал л бий болгохоос хэтрэхгїй. Магадгїй нэгэн цагт олсон їр ашгаа нєгєє нэг цагт хэд дахин ч алдах, їрэгдїїлэх явдалд хїргэж болно. Бид хамгийн ойрын жишээ болгон урд, хойд хоёр хєршєєсєє л хараад ухаарчихмаар боловч хїсэл їгїй бол боломж їгїйтэй адил болой. Ингэж бичихээр зарим нь хуучин нийгмээ санагалзагч хэмээн нэр хаяг єгєх байх л даа. Гэвч тэр нэр хаяг нь гол нь биш ухаанаа тєвлєрїїлээд нїдээ нээгээд сайн харах юм бол дэлхийн хандлага ч тєрийн зохицуулалтыг илїї анхаарч байгаа бус уу. Галууг дууриаж хэрээ хєлєє хєлдєєв гэгчээр холын туршлага ярьж хєл нїцгэн гїйхээсээ ємнє ойрын жишээ харж, улс эх орныхоо эрх ашгийг урьтал болговол ямар вэ хэмээн хэлмээр санагдана.
Мэргэн дїї нар мэдтїгэй.

0 comments: