Monday, June 1, 2009

ШАШНЫ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХУЙ /хэсэг1/

Шинжлэх ухаанаар нотлогдоогїй буюу, нотлогдох боломжгїй ямар нэгэн далд ухамсрыг итгїїлэн їнэмшїїлэх, шїтэн бишрїїлэх зорилгоор санаатай буюу санамсаргїй сурталчлагдсаны їр дїнд нийгмийн ухамсарт хоногшиж шингэсэн їзэгдлийг шашин гэж їзэж болох юм. Энэ талаар саяхан нийтлэлч Б.Баабар нилээд дэлгэрэнгїй нийтлэл бичсэнтэй би санал нийлж байгаа боловч тїїний зїгээс дутуу хєндсєн зарим зїйлийг дэлгэрїїлж, цаашид анхаарах асуудлуудад олны анхаарлыг хандуулах хэмээн їїнийг бичиж байна.
Байгаль болон хїн тєрєлхтний нийгмийн тїїхийн аль нэг їед болж єнгєрсєн тайлбарлаж болшгїй буюу тухайн цаг їеийн ухамсрын тївшинд бодитойгоор танин мэдэх боломжгїй байгалийн їзэгдэл, хэн нэгэнтэй учирсан тохиолдол, суут сэтгэгчид, сод авьяас билэгтэн зэрэг хїмїїсийн гаргасан зан їйл, сургаал номлолыг дэлгэрїїлэн гоёж чимэглэх замаар їлгэр, домог яриа хэлбэрээр нийтэд тїгээх нь шашныг дэлгэрїїлэх гол арга зам байлаа. Ер нь хїн тєрєлхтєн хоёр мянга гаруй жилийн турш їзэл санаа анхдагч уу, матери анхдагч уу гэсэн хоёр тал болон /фронтод/ хуваагдаж, хоорондоо тэмцэлдсээр ирсэн билээ.
Шашин їїсэх хоёр їндсэн шалтгаан байв. Нэгдэх нь хїн їїсэл хєгжлийнхєє эхэн їедээ байгалийн їзэгдлїїдийг бишрэн шїтэх, тїїнээс сїрдэн айх мэдрэмжиндээ хєтлєгдєн тїїнийг аргадах, номхруулах шаардлагатай хэмээн їзэж, тїїнд єргєл барьц єргєх замаар єєртєє итгэл їнэмшил тєрїїлж, тїїнд хувь заяагаа даатгах хэмжээнд хїртлээ итгэн бишрэх болсон явдал юм. Хоёр дахь нь далдын хїчин буюу бурхан гэгч бодит амьтанлаг зїйл байдаг гэж итгэн дундаж хїний чадвараас илїї онцгой чадвартай нэгнийгээ бишрэн хїндэтгэж тїїний нємєр нєєлєг дор амь, амьдралаа даатгах їзэгдэл бий болж, улмаар тїїнийхээ сургаал номлолыг бурханчлан шїтэх болсон явдал юм.Тийм учраас тївд шашны уншлага номуудад эртний яруу найрагчид, соён гэгээрїїлэгч нарын шїлэг магтаал, сургаал номлол байх нь элбэг ажгуу. Энэ хоёр хэлбэрийг /политейз, монотейз/ шашин їїсэж хєгжсєн їе шат гэж їзэх ч явдал байдаг.

Friday, February 27, 2009

Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай



Онгон цэнхэр талынхаа зэрлэг сарнай шиг ариухан төрсөн
Ойн цоорхойд идээшлэх зээрийн янзага шиг жавхаалаг төрсөн
Хүйлэн хайлан хорвоогийн хүүхэн заяаг олж төрсөн
Хүү чиний минь галын бурханд өргөмжлөгдөх заяатай төрсөн
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Эцгийн гэрт өтөлдөггүй бэрийн нэрээр гарч хадамд очдог
Эргэж буцвал гутдаг овгийн ёсонд захирагдан айлын хүн болдог
Өргөө гэрийн чинь голомтыг чинь анхлан бадраах хувьтай төрсөн
Өрмөг талынхаа зоонд үрийн бүүвэй аялах заяатай төрсөн
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Аавын алагхан бөмбөөлэй ааштай байлгүй яахав аргадаж сураарай
Ээжийн эрххэн маамуу элдэвтэй байлгүй яахав дэмжиж туслаарай
Ур дүйг нь хөгжүүлэх ажил албанд явуулаарай өсөж дэвждэг юм
Ухаан санааг нь дэлгэрүүлэх сургууль соёлд оруулаарай өөдлөж дэвшдэг юм
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Үеийн олон нөхөдтэйгээ дарвиж хааяа цэнгэвэл уучлал гуй
Үүрд чинийх гэгдэх бурхан заяанд нь сэв суудаг юм
Үзэсгэлэн гоо охидод нүд бүү унагаарай харам байдаг юм хань чинь
Үүлэн сүүдэр ч унагаахгүй хайрын сэтгэлээ бөхөл хэврэг байдаг юм
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Буурал насан ортлоо нулимсыг нь бүү үзээрэй заяа нь сэвтэнэ
Буян заяа тэгширсэн өрхийн тэргүүн болоорой хань чинь хүндлэнэ
Амьтны гар харуулж ядуу дорой битгий явуулаарай заяа нь гундана
Ахан дүүст нь тустай аядуу сайн байгаарай хань чинь баясна
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Үр хүүхэддээ халамжтай сайн эцэг яваарай хүмүүс бахархана
Үндэс язгуураа дээдлэж хүний зэрэгтэй яваарай эцэг чинь баярлана
Үрийн үрд дамжих сайн нэртэй байгаарай түүх дурсана
Үлэмжийн дурсгалт амьдралаа батлаж алтан хуримаа хийгээрэй хүмүүс баясна
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
2003 он

Д.Түмэндэмбэрэл "Орчлон" номны хэсгээс 2004 он